Найзуудтайгаа
'ухаалгаар' өрсөлдөх
сошиал талбар ✌🏻

Найзуудтайгаа
'ухаалгаар' өрсөлдөх
сошиал талбар ✌🏻

Яг одоо татаад аваарай👇🏻
  Доош гүйлгэнэ үү
Найзуудаараа,
гэр бүлээрээ

Дотны хүмүүстэйгээ Quiz тэмцээн хийж цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй

Багш сурагч,
сургалтын газрууд

Сургалтын явцыг илүү сонирхолтой болгох хялбар сорил хийгээрэй

Арга хэмжээ,
эвентүүд

Төрсөн өдрийн үдэшлэг, арга хэмжээний өмнөх хүлээлгийн цагийг илүү зугаатай болгоорой

Ажлын хамт
олонтойгоо

Тасралтгүй үргэлжлэх ажил, сургалт, уулзалтын дундуур завсарлага авч хамт олноо сэргээгээрэй.

👀

Сонирхолтой
сэдвүүд

Урлаг, энтертайнмент, танин мэдэхүй зэрэг олон төрлийн сэдвүүд бий. Цаашид ч нэмэгдсээр байх болно.

🤪

Чэлленж үүсгээд
хамтдаа үзэлц...

Челленж үүсгэх тун амархан. Сонгосон сэдвийн чинь 5 асуултыг илгээнэ. Хэн хурдан, зөв хариулна, тэр хамгийн өндөр оноог авна.

👑

Кодоо ашиглан
найзтайгаа холбогд...

Найзуудтайгаа хамт тоглохын тулд кодоо өгөхөд л хангалттай. Ганцаараа тоглосноос олуулаа өрсөлдвөл гоё шд тээ.

@_aiubbb_

Эхлээд тоглож үзэхдээ энэ аппийг үнэхээр сэтгэл гаргаж хийсэн байна даа гэж бодсон. Роботуудийнх нь нэрнүүд, screen holder-ийн жижиг деталиуд дээрээ анхаарсан байдал нь, илүү шинэлэг сонирхолтой байх үүднээс хандсан approach нь их таалагдсан. Апп руу ороод хүмүүсийн үүсгэсэн quiz-ээс харахад л, Trivia буюу танин мэдэхүйн асуултуудаа өөрсдөө зохиож болдог function-г одоогийн залуучуудийн сонирхолд нийцэж чадхаар хийж чадсан байна гэж бодсон.

@khatnaaa_

Миний ажилд янз бүрийн мэдээлэл цуглуулж явах шаардлага байдаг. Энэ нь намайг UMPA дээр найзуудаа хожиж хоол, кофе нтр авахуулах боломж болдог 😄. Мэдээлэл, мэдлэг авах боломж бүрийг ашиглаж байгаарай залуусаа.

@erdenebayaru.o

Манай найзууд нэг орой бөөнөөрөө толгойгоо нийлүүлчихсэн сууж байснаа Бээгийгийн special-н тасалбарыг хожчихлоо гэж орилолдоод тэр үед анх энэ апп-ыг мэддэг болсон. Би ч бас алалцаад шагналтай болмоор санагдсан шүү хаха. Өөрөө асуултаа үүсгэж, challenge үүсгэж хүмүүстэй тоглож болдог болохоор бүр гоё. Хааяа хамт кофе уух хүнээ ч олчихдог хаха. Бас Япон хэл дээр гарч байгаа юм байна лээ. Асуултууд нь бүр олон болж төрөлжчихвөл хааяа Япон хэлээ нэг сорьчиход гэмгүй л санагдсан.

@bujind

Анх ийм сонирхолтой аппликейшн гарч байна гэхэд их гоё содон шинэлэг санагдаж байсан. Концепт нь олон талын ашиглалттай. Миний хувьд жижиг бизнесээ сурталчлах, найз нөхдийн хүрээнд хөгжилтэй, дулаан уур амьсгал оруулах боломжтой байдагт нь хамгийн их дуртай.

Яа-аа-г яадаг ид шидтэй апп вэ?

Бэлэн сэдвүүд дээр чэлленжээ үүсгээд кодоороо найзуудтайгаа холбогдон өрсөлдөх боломжтой апп байна аа.

Асуултад хариулах юм уу?

Тххх. Сонирхолтой сэдвүүдийг бид бэлдсээр байгаа. Дуртай сэдвийнхээ дагуу асуултад хариулна. Хурдан хариулахгүй бол оноо чинь багасаад л байгаа.

Өөрөө асуулт оруулж болох юм уу?

Болно. Апп дээр 10 асуулт оруулах боломжтой. Эсвэл найзынхаа төрсөн өдөр дээр тоглоход чинь зориулаад асуулт оруулах вэбийг ашиглалтад оруулах гэж байна. Болохоор нь удахгүй хэлнэ ээ.

Бусад quiz аппаас юугаараа давуу юм бэ?

Үнэнийг хэлэхэд бид супер биш гэдгээ мэднэ. Мөн супер болж чадна гэдгээ ч мэддэг. Үүний тулд чиний дэмжлэг маш ихээр хэрэгтэй байгаа. Найзууддаа сайн хэлээд түгээгээрэй. Энэ бол маш том дэмжлэг юм.

Чэлленжид ялвал яа-аа-г яадаг гэнэ ээ?

Чэлленж үүсгэсэн хүн нь өгөх шагналаа оруулдаг. Ялагчийнхаа шагналыг нэхдэгсэнжүү, шүүхддэгсэнжүү "мэдкү" өөрсдөө л учраа олох байхдаа. Харин UMPA-аас амласан шагналаа бол шударгаар өгдөг шүү.

Яг одоо татаад аваарай👇🏻
Developed with    by #CTA team
© 2021 UMPA app. All rights reserved.